Wednesday, May 10, 2017

-ЭРДЭМТЭД ҮЛ МЭДЭГДЭХ Х ГАРИГ ИЛРҮҮЛЖЭЭ-
Сансар ертөнцийн тайлагдаагүй нууцын нэг хэсэг нь бидний оршин буй нарны аймгийн систем юм. Одоогоор нарны аймгийг үндсэн найман гаригтай, хэд хэдэн одой гаригтай хэмээн тогтоосон ч илрээгүй маш олон гариг, хиймэл дагуул, тоосонцор хүн төрөлхтний үл мэдэх нууц оршин байгаа гэж үздэг.
Үүний баталгаа болж Пасаден хотын Калифорнийн технологийн дээд сургуулийн одон орны судлаач эрдэмтэд Майк Браун, Константин Батыгин нар нарны аймагт нэгэн шинэ гариг байгааг илрүүлжээ. Энэхүү үл мэдэгдэх X гариг нь нарны аймгийн хамгийн жижиг нь болох Дэлхий ван гаригийн тойрог замын цаана байрлах аж. Хэмжээгээрээ Далай ван гаригтай адилхан бөгөөд дэлхийгээс арав дахин хүнд жинтэй шинэ гаригийг нээсэн тухай өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ.
Энэ гариг өмнө нь одон орончдын дуранд өртөж байгаагүй шалтгаан нь нарыг зууван тойргоор 15 мянган жилийн хугацаанд нэг удаа тойрдогт оршино. Эрдэмтдийн тогтоосноор Х гариг бүтцийн хувьд Тэнгэрийн ван, Далайн ван зэрэг хийн гаригуудтай адилхан юм байна. Уг гариг 4,5 сая жилийн өмнө нарны ойролцоох гаригуудынх шиг тойрог замаас шахагдан гарсан байна.
Нар болон шинээр нээгдсэн гаригийн хоорондын зай нь астрономын 200 нэгжтэй (нарны аймгийн гариг хоорондын зайг хэмжихэд хэрэглэгддэг нэгж юм. Нар ба дэлхийн хоорондох зайг 1 астрономийн нэгж болгон авдаг) тэнцэж байгаа бөгөөд Х гаригийг нарнаас хамгийн их холдох зай нь 600-1200 астрономын нэгж гэнэ. Тэр нь Далайн ван гаригийн байрлах Койперийн бүс гэдгийн цаана тойрог замыг гаргаж байна гэсэн үг юм.
Гэхдээ эрдэмтэд тус гаригийн яг бодитоор хараагүй аж. Сансрын бусад биетэд үзүүлэх түүний таталцлын нөлөөг эрдэмтэд судлан уг гариг байгааг тогтоосон байна. Майк Браун, Константин Батыгин нар энэхүү гаригийг одон орны дурангаар харсан цагт л нээлт баталгаатай болно гэжээ. Ингээд тэд Хавайн арал дахь “Subaru” гэдэг Японы одон орноос судалгаа хийхээр болжээ. Тэд гаргийг судлахдаа найман метр урт сансрын дуран ашиглаж байгаа аж. Х гариг үнэхээр байгааг баталтал тав орчим жил хэрэгтэй хэмээн тооцоолж буй юм. Учир нь ойролцоогоор таван жилийн дараа Х гаригийг таван жилийн дараа гэхэд одон орны дурангаар харах боломжтой болох аж. Хэрэв уг гариг бий гэдэг нь тогтоогдвол нарны аймгийн ес дэх гариг болно. 
Хэмжээгээр харьцангуй жижиг чулуулаг гарагууд нь хатуу гадаргуутай, цагираггүй, цөөн эсвэл огт дагуулгүй байдаг. Чулуулаг гарагуудаас зөвхөн дэлхий л хүчтэй соронзон оронтой. Уг соронзон орон нь гараг хоорондын орчинд байх цахилгаан цэнэгт бөөмсийг магнетосфер хэмээх давхаргад шингээж авдаг.
jupiter
Бархасбадь, Санчир, Дэлхий ван, Далайн ванг дэлхийтэй харьцуулсан нь
Харин 4 үлэмж том хийн гарагууд нь хатуу гадаргагүй цагирагтай асар олон дагуултай, тус бүртээ соронзон оронтой. Эдгээр гарагийн нягт маш бага бөгөөд санчир гэхэд л тун бага нягттай тул усан дээр ч хөвөх боломжтой.
moons
Гараг бүрийн дагуулууд. Бархасбадь, Санчирын хувьд зөвхөн зарим дагуулыг онцгойлон сонгожээ
Бархасбадийн дагуул Европа нь мөсөөр бүрхэгдсэн бөгөөд уг мөсний доор тэр чигтээ далай, цаашлаад амьдрал ч байх боломжтой. Санчирын хамгийн том сар Титан нь дэлхийгээс нягт агаар мандалтай бөгөөд хэмжээгээр Буд гарагаас том юм. Далайн вангийн сар Тритон нь эх гарагийнхаа нарыг тойрох чигээс эсрэг чигт тойрдог.
  Гараг Дагуулын тоо
1 Буд
2 Сугар
3 Дэлхий 1
4 Ангараг 2
5 Бархасбадь 63
6 Санчир 61
7 Тэнгэрийн ван 32
8 Далайн ван 18

0 comments:

Post a Comment

Blog Archive

Powered by Blogger.

Wikipedia

Search results

-ЭРДЭМТЭД ҮЛ МЭДЭГДЭХ Х ГАРИГ ИЛРҮҮЛЖЭЭ - Сансар ертөнцийн тайлагдаагүй нууцын нэг хэсэг нь бидний оршин буй нарны аймгийн систем юм....

Translate

Pages

Popular Posts

Popular Posts

Recent Posts

Text Widget