Сансарт хязгаар байхгүй. Энэ агуу ертөнц дотор хамгийн ойрын төрөл садан бол манай нарны аймгийн биетүүд. Эдгээр биетүүд болон манай дэлхий бүгд нэг эх үүсвэртэй, нэг хувь заяатай. Манай нарны аймаг 4,6 тэрбум жилийн өмнө асар том хий тоосны үүлнээс бүрэлдэн бий болжээ. Энэ үүслийн шууд шалтгаан нь аль нэгэн ойрхон орших одны халуун цөмийн дэлбэрэлт байж болзошгүй.
Энэ дэлбэрэлтийн асар их эвдлэн сүйтгэх хүч, хий тоосны үүлэн дэх тэнцвэрт төлөв эвдэн бодисын ихэнх хэсгүүд төв рүүгээ шахагдан нягтарч, шинэ од буюу манай нар үүсч, бодисын өчүүхэн хэсэг нь гадаргууд үүсгэжээ.
Гарагууд нар буй болсны дараа үлдэж хоцорсон хий тоосноос бүрдсэн эргэлдэгч зээрэнцэг дээр, хатуу гадаргууд нь нарны аймгийн төвд ойрхон, харин аварга хийн гаргууд нарны төвөөс нэлээд хол бүрэлдэн тогтжээ.
Америкийн эрдэмтэд мушгиа хэлбэртэй гараг нээсэн нь дэлхийгээс 35 сая жилийн зайд "кома" гарагуудын бөөгнөрөл дунд оршдог аж. Энэ гараг тоосны зузаан бүрхүүлтэй, төвдөө хий агуулж, ягаан туяа татуулдаг гэх. Нарны аймаг нь нар болон түүний татах хүчний нөлөөгөөр түүнийг тойрон эргэж байдаг. Тэнгэрийн эрхсээс бүрддэг, эрхэс биетийн систем юм.
Тэр нь нар, 8 том одон гараг түүний дагуулууд болон жижиг гараг, сүүлт од, солирын биетүүд хийгээд одон гараг хоорондын бодисууд багтаадаг. Нарны аймгийн гадна оршдог хөрш гарагууд одоогоор 400 гаруй мэдэгджээ. Тэдгээр гарагууд дэлхийгээс 5 дахин томоос эхлээд Буд гарагаас 8 дахин том. Эдгээрийн 40-60 хувь нь дэлхийтэй төстэй жижиг гараг, амьдрал ч байж болзошгүй гэнэ. Сүүлийн таван жилд эдгээрийн 32-ыг шинээр нээжээ.
Английн одон оронч Э.Галилейн нээсэн Галилейн сүүлт одыг эртний Грекчүүд МЭӨ 400-гаад оны үед харж байсан бөгөөд түүнийг дэлхийгээс энгийн нүдээр ч хардаг болой. 75-76 жилд нэг харагддаг энэ сүүлт од 1986 онд харагдаад дараа нь 2061 оны дундуур харагдах гэнэ. Сонирхолтой нь энэ одон дээр хүмүүсийн сүнс байгаа гэж зарим эрдэмтэд үздэг.
2007 онд Хятадын эрдэмтдийн ирүүлсэн сүүлт од тэр үед чиглэлийнхээ дагуу дэлхийд ойртоод аюул учруулаагүй болой. Эрдэмтэд нарны аймгийн хамгийн жижиг гараг "Сокот"-г илрүүлэн дэлхийтэй төстэй бөгөөд дэлхийгээс 500 гэрлийн жилийн зайд оршин дэлхийн хүндийг 5 дахин нэмэгдүүлжээ. Түүний гадаргуу Буд, Сугар, дэлхийтэй төстэй гэнэ. Нар болон түүнийг тойрон эргэх гарагууд мананцарын бөөгнөрлөөс үүсчээ.
Мананцарт олон элемент байв. Эдгээр хүнд элементүүд 10 тэрбум жилийн турш бий болсон анхны оддоос үүсэв. Одод сөнөхдөө өөрийнхөө бодисын ихэнхийг сансарт цацдаг. Ингээд устөрөгч, гели агуулсан оддын хоорондох зай хүнд элементээр баяжжээ. Шинээр үүссэн одод дээрх хийнээс тогтсон тул гараг, дагуул, сүүлт одод үүсэх түүхий эд агуулдаг.
Нарны аймаг ч гараг үүсгэх бодис бүхий мананцараас үүссэн. Нарны дэлбэрэлтээс цацагдсан бодисууд дэлхийд ирэхдээ соронзон мандалд нөлөөлдөг. Нарны аймгийн бүрэлдэхүүн нар тойрон эргэгч 9 гараг, тэдгээрийн дагуулууд, жижиг гарагууд, олон тооны солир, сүүлт одод багтдаг
Буд, Сугар, Ангараг, гараг дэлхийтэй төстэй. Бархасбадь дэлхийгээс 12 дахин том. Бүх гараг нар тойрон нэг чиглэлд эргэхийн зэрэгцээ. Сугар, Тэнгэрийн ван хоёроос бусад нь тэр чиглэлд тэнхлэгээ эргэдэг.
Эдгээр гарагийн нар тойрох зам бараг нэг хавтгай дээр оршдог. Нарны аймаг гарагуудын төвөөс зугтах, нарны татах хүч хоёрын тэнцвэрт харьцаан дээр тогтдог.
Нар 1,392,000 км голчтой дэлхийн голчоос /диаметрээс/ 109 дахин их нарны аймгийг бүрдүүлэгч гарагууд нараа тойрон эргэлдэх бөгөөд гарагуудаа нарнаас эхлэн тоолбол Буд / Меркурий/, Сугар /Венера/, Дэлхий /Земля/, Ангараг /Марс/, Бархасбадь /Юпитер/, Санчир /Сатурн/, гэсэн дарааллаар байрлана. Хожим нээсэн Тэнгэрийнван /Уран/, Далайван /Нептун/, Дэлхийван /Плутон/ гарагуудыг эдгээрийн хамт тоолох болов.
Гарагууд биеэсээ элч гэгээ гаргадаггүй зөвхөн нарны гэрлээр гэрэлтэнэ. Ангараг, Бархасбадь гарагийн тойрог замын завсраар астериод бага гарагууд нараа тойрч явдаг, Ихэнх гарагууд тойрон бүр жижиг эрхсүүд хөдөлж байх бөгөөд тэдгээрийг гарагийн дагуул буюу cap гэнэ. Дэлхийванг есөн гарагаас зарим нь хасна ч гэх.
Буд гараг: Диаметр нь 4854 км, нягт нь 5,1 г/см3 дэлхийтэй харьцуулсан масс нь 0,05, нарнаас алслагдсан зай нь 58 сая км, тэнхлэгээ тойрох хугацаа нь 59 хоног, нараа 88 хоногт 47,5 км/сек хурдтай тойрдог.
Сугар гараг: Диаметр нь 12112 км, 5,3г/ см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 0,82, нарнаас алслагдсан дундаж зай нь 108 сая км, 243 хоногт тэнхлэгээ тойрон эргэж, 35км/сек хурдтай 225 хоногт нараа тойрдог.
Ангараг гараг: Диаметр нь 6788 км, 5,94г/см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 0,11, нарнаас алслагдсан дундаж зай нь 228 сая км, тэнхлэгээ тойрох хугацаа нь 24 цаг, 7 минут 23 секунт, нараа 687 хоногийн дотор 24,1 км/сек хурдтай тойрдог 2 дагуултай.
Эрдэмтэд Ангараг дээр хүмүүс амьдарч байсныг батлах зургууд, Египетийн пирамид шиг хүний гараар бүтсэн пирамид буйг олжээ. Ангараг дээр шөнө бүр мөсөн ширхэгүүд унаж, өглөө бүр хайлдаг гэнэ. Тэнд ус ч байдаг аж.
Америкийн эрдэмтэд дэлхийтэй ойр зөрөх солирын чиглэл тогтоож, түүнийг хөлөг болгож ашиглах санаа сэджээ. Тэдний тооцоогоор солирын эхний аялал cap чиглэх бөгөөд дараа нь сугар, ангараг зэрэгт хүмүүс очиход зориулагдах болой.
Дэлхий гараг: Диаметр нь 12751 км, 5,52г/см3 нягтралтай, масс нь 1,00, нарнаас алслагдсан дундаж зай нь 150 сая км, Тэнхлэгээ тойрох хугацаа нь 23 цаг 6 минут дөрвөн секунт. Нараа 365,25 хоногийн дотор 29,8 км/ секунтын хурдтай тойрдог. Нэг дагуултай
Бархасбадь гараг: Диаметр нь 143000 км, 1,34г/ см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 318,0, нарнаас алслагдсан дундаж зай нь 778 сая км, 243 хоногт тэнхлэгээ тойрох хугацаа нь 9 цаг, 60 минут. Нарны аймгийн хамгийн том энэ гараг 13,1км/сек хурдтай 12 жилд нараа тойрдог. 16 дагуултай. Хятад, Америкийн эрдэмтэд Бархасбадь гарагийг судлаад Дэлхийгээс 10 дахин хүнд жинтэй энэ гараг дотор бас нэг гараг оршдогийг нээжээ.
Санчир гараг ч ийм байж магадгүй. Бархасбадь гараг Санчираас том ч цөмийн хувьд Санчир нь илүү том аж. Бархасбадь нарны аймгийн тав дахь аварга том хийн гараг.
Хийнээс тогтогч нарны системийн бусад гарагийн нийлбэрийн жингээс ч их татах хүч нь дэлхийгээс хэд дахин их шөнө цельсийн 1250 хэм дулаан, өдөр нь 1700хэм халуун болдог. Цацраг туяа их ялгаруулдгаас 150000 км зайд байсан ч амь насанд аюултай хэмжээнээс 500 дахин их цацраг туяатай. Түүн рүү сансрын хөлөг нисгэвч секунтын дотор эвдэрнэ. Түүний атмосфер дотор юу буйг судалж чадаагүй байгаа.
Санчир гараг: Хэмжээгээрээ Бархасбадийн дараа орох энэ гарагийн диаметр 121000 км. 0,701/см3 нягтралтай, Дэлхийтэй харьцуулсан масс нь 95,20. Нарнаас алслагдсан дундаж зай 1427 сая км. Тэнхлэгээ тойрох хугацаа нь 10 цаг 25 минут, нараа 29,5 жилд 9,6 км/секунд хурдтай тойрдог. 17дагуултай.
Тэнгэрийн Ван гараг: Диаметр нь 47000 км 1,55г/см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 14,60. Нарнаас алслагдсан дундаж зай нь 2866 сая км. Тэнхлэгээ тойрох хугацаа нь 10 цаг 45 минут, нараа 84 жилд 6,8 км/секунтийн хурдтай тойрдог. 15 дагуултай.
Далай Ван гараг: Диаметр нь 46529 км, 2,27г/ см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 17,30, нарнаас алслагдсан дундаж зай нь 4492 сая км, тэнхлэгээ тойрох хугацаа нь 18 цаг гэх ч үүнийг баталгаатай гэж үздэггүй. Далайван 5,3 км/ секунтийн хурдтай 165 жилд нараа нэг удаа тойрдог. Хоёр дагуултай
Дэлхий Ван гараг: Диаметр нь 2400 км, 1,5г/ см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 0,01 гэдэг ч баттай тоо биш, нарнаас алслагдсан дундаж зай нь 5909 сая км, тэнхлэгээ тойрох хугацаа нь 6,4 хоног. Нараа 248 жилд 4,7 км/ секунт хурдтай тойрдог. Нэг дагуултай.
нарны аймгийн сонирхолтой бичлэг.